Deltaplus 201530 VE530 химийн бээлий
Delta Plus VE530 (Neocolor) нь латекс болон неопрений холимог материалтай, хөвөн дотортой, 30 см урттай, химийн хамгаалалттай ажлын бээлий юм. Зриулалт ба хэрэглэх салбарууд: Хүнсний үйлдвэрлэл: Хүнс боловсруулах болон хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхэд нэн тохиромжтой. Химийн бодис болон үйлдвэрлэл: Төрөл бүрийн ерөнхий болон химийн ажил, нефть химийн үйлдвэрлэлд. Хөдөө аж ахуй ба газар тариалан: Хөдөө аж ахуйн чиглэлээр ажиллахад. Цэвэрлэгээ үйлчилгээ: Ариун цэвэр, цэвэрлэгээний ажилд. Лаборатори: Лабораторийн орчинд болон ахуйн хэрэглээнд. Үндсэн шинж чанарууд: Химийн болон бичил биетний хамгаалалт: Аюултай химийн бодис, вирус, бактери, мөөгөнцөрөөс хамгаалах стандартадц нийцсэн. Сайн барилт: Алга болон хурууны хээ хэсэгтээ хээтэй учир нойтон болон хуурай нөхцөлд юмсыг маш сайн барьж тогтооно. Тав тухтай байдал: Уян хатан, гарт эвтэйхэн бөгөөд дотор талын хөвөн нь гарын хөлсийг шингээж өгдөг.

