2023 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Манада” ХХК нь хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмж, сэлбэг материалын худалдаа, үйлчилгээний чиглэлээр ажиллаж байна.
Бид уул уурхай, барилга, үйлдвэрлэл, зам тээвэр, эмнэлэг болон бусад аж ахуйн нэгжийн хэрэгцээнд нийцсэн хөдөлмөр хамгааллын хувцас, тусгай хэрэгслийг 4 улирлын онцлогт тохируулан, чанар, загвар, материалын өргөн сонголттойгоор нийлүүлж байна.
Түүнчлэн манай компани тоног төхөөрөмж, цахилгаан, автоматжуулалтын сэлбэг, материалыг чанарын өндөр шалгуураар нийлүүлэн ажилласаар ирсэн. Харилцагч бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн уян хатан үнэ, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчлэх нь бидний зорилго.
Цаашид “Манада” ХХК нь дотоодын үйлдвэрлэгч болох зорилго тавин, нийгэм болон улс орондоо хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэхээр чармайн ажиллаж байна.
